Амнаас эвгүй үнэр гардагийн шалтгааныг олжээ.

2008-04-12,
Ямар нэг oвчин зовиургyй атлаа амнаас эвгyй, oмхий yнэр гарахыг анагаах ухаанд халитоз гэдэг. Буффалогийн их сургуулийн эрдэмтэд нь yyний шалтгааныг нь олж тогтоосон тухайгаа Америкийн стоматологийн холбооны хурал дээр мэдэгджээ

Мэргэжилтнүүд нь судалгаандаа халитозтой 21 хүн, халитозгүй 36 хүнийг хамруулан амны хөндийг нь судалжээ. Ингэхэд Халитозтой бүх хүмүүсийн хэлнээс авсан хусамнаас Solobacterium moorei гэдэг нэгэн төрлийн бактер илэрчээ. Мөн халитозгүй боловч буйлны үрэвсэлтэй дөрвөн хүний хэлэн дээрээс Solobacterium moorei бактер илэрсэн байна.

Ингээд судлаачид нь хэлэн дээр амьдардаг Solobacterium moorei бактер нь амнаас эвгүй үнэ гарахын гол шалтгаан гэж үзжээ. Хэлний гадаргуй дээрх амьдардаг Solobacterium moorei бактер нь өмхий үнэртэй нэгдэл, тосоллог хүчил ялгаруулдгийн уршгаар ийнхүү амнаас эвгүй үнэр гардаг юм байна.

Амнаас эвгүй үнэр гарахын 80-90 % нь Solobacterium moorei төрлийн бактер гол буруутан нь байдаг бөгөөд үлдсэн цөөн хувьд нь уушиг, хамрын хөндийн эмгэгүүдтэй холбоотой байдаг ажээ.

Амнаас эвгүй үнэр гардгийг болиулахын тулд хэлний гадаргуйг өдөрт хоёр удаа тусгай сойзоор цэвэрлэж, бактерийн эсрэг үйлчилгээтэй оо хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ арга нь тун сайн үр дүнтэй байгааг туршилтаар нотолсон байна.               

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax