ХДХВ-ийн халдвараас сэргийлэх шинэ аргуудыг туршиж байна

2008-04-13,
ХДХВ-ийн халдвараас сэргийлэх уламжлалт арга болсон ТҮБ буюу бэлгийн хавьталд орохыг тэвчих, ХДХВ-ийн халдваргүй чин үнэнч нэг хавьтагчтай байх, бэлгэвч хэрэглэж занших арга нь тэр бүр үр дүнтэй биш байгааг ДОХ-ын асуудлаарх олон улсын XVI их хурлын зочид, төлөөлөгчид цохон тэмдэглэж байв. Гэхдээ энэ нь ХДХВ-ийн халдвараас сэргийлэх асуудал мухардалд орсон гэсэн үг хараахан биш юм. Дэлхийн улс орнууд ХДХВ-ийн халдвараас үр дүнтэй сэргийлэх аргыг эрэлхийлсээр байгаа ба ХДХВ-ийн халдвараас сэргийлэх дараах шинэ аргуудыг туршиж байна:
Шамраа зүсэлт: Шамраа зүсэлт хийлгэсэн эрэгтэйчүүдийн дунд ХДХВ-ийн халдварын түвшин бага байдгийг эрдэмтэд ажиглаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж иржээ. Шамраа зүсэлт ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд хэр үр дүнтэй болохыг Өмнөд Африкд судалсан анхны томоохон судалгааны дүн 2006 онд гарсан. Судалгааны дүнгээс харахад эмэгтэйчүүдээс бэлгийн замаар ХДХВ-ийн халдвар авах магадлал шамраа зүсэлт хийлгэсэн эрэгтэйчүүдэд зүсэлт хийлгээгүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад 60 хувиар бага байв. Үүнээс гадна шамраа зүсэлтийн үр дүнг судалсан гурван судалгаа хийгдэж байгаа ба үр дүн нь 2007 онд гарна.
Умайн хүзүүний хаалт: Жирэмслэхээс хамгаалах зорилгоор ашигладаг умайн хүзүүний хаалтууд эмэгтэйчүүдийг ХДХВ болон бэлгийн замаар дамждаг бусад халдваруудаас хамгаалдаг гэсэн таамгийг судлаачид дэвшүүлсэн байна. Уг таамгийг шалгах зорилгоор хийгдэж байгаа хоёр том
судалгааны дүн 2007 онд гарах юм.
Герпесийн халдварыг дарангуйлах эмчилгээ: Зарим улс орнуудад нийт хүн амын 70 орчим хувь нь герпесийн халдвар авсан байдаг ба энэхүү  халдвар нь ХДХВ-ийн халдварын эрсдлийг гурав дахин нэмэгдүүлдэг. Ацикловир хэмээх харьцангуй хямд эмийг герпесийн халдварыг дарангуйлах
зорилгоор ашигладаг ба энэхүү эмчилгээ нь ХДХВ-ийн халдварын эрсдлийг бууруулдаг эсэхийг судлах хоёр томоохон судалгаа Африк, Латин Америк, АНУ-д хийгдэж байна. Судалгааны эцсийн үр дүн 2007, 2008 онд тодорхой болно.
Микробицид: Микробицид гэдэг нь ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор үтрээ, шулуун гэдсэнд түрхдэг гель буюу тосон түрхлэг юм. Үтрээний таван төрлийн микробицидын эмнэл зүйн туршилт судалгаа хийгдэж байгаа ба үр дүн нь 2008 оноос гарна. Үүнээс гадна ХДХВ-ийн
халдвар авсан эсийн молекул болон ХДХВ-г өөрийг нь устгадаг микробицидуудыг амьтан дээр турших судалгаа хийгдэж байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax