Хүний тархи
Хүний тархи нь оюун ухааны ихээхэн хүч адлыг агуулдаг аугаа их супер компьютер бөгөөд сүүлийн үеийн эрдэмтдийн хийсэн тооцоогоор хүн тархиныхаа боломжийн нэгхэн хувийг ашиглаж байгаа болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоожээ.
Оюун ухааны чадварын дутагдалтай холбоотой асуудал нь зөвхөн тархины үйл ажиллагааны дутагдалтай холбоотой төдийгүй харин түүний аугаа их боломжийг мэдэхгүйтэй ч холбоотой юм.
Оюун ухааны залхууралтай хүмүүс тархиа ажиллуулж бодох дургүй тул тархины ажиллагаа саарч оюуны чадваргүй болдог. Ийм хүмүүс ямар нэг юм хийх хүсэлгүй амьдралын зорилгоо ч хаядаг. Хүн биеийн хөдөлгөөний дасгалыг тогтмол хийхгүй бол булчин шөрмөсний уян хатан чанар алдагддаг. Харин оюунаа хөгжүүлэхийн тулд тархийг дээд хэмжээгээр ажиллуулахын гадна таны хамгийн үнэт зүйл болох оюун тархиа гамнаж байх шаардлагатай. Ялангуяа тархины далд нөөц чадвар аугаа их юм. Сүүлийн үед шинжлэх ухаан тархины зүүн, баруун тал бөмбөлгийн үйл ажиллагааг онцгой сонирхож байна. Биологийн үүднээс авч үзвэл тархины тал бөмбөлгүүд нь ижилхэн зохион байгуулалттай харилцан холбоотой ажилладаг. Тархины нэг тал бөмбөлөг нь нөгөөгөө дарангуйлдаггүй, аль нэг нь нөгөөгийнхөө үйл ажиллагааг орлох буюу онцгой эрх эзэлдэггүй. Иймд баруун зүүн тал бөмбөлгүүд нь тус бүртээ гүйцэтгэх онцлог үйл ажиллагаатай. Ямар нэгэн ажилллагааны илрэх зэргэмж баруун ба зүүн тал бөмбөлөгт харилцан адилгүй байдаг.
Баруун тал бөмбөлөг биеийн зүүн талын хөдөлгөөн мэдрэхүйг, зүүн тал бөмбөлөг биеийн баруун талыг удирддаг
Тархины тал бөмбөлгүүдийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй судалсан Калифорнийн их сургуулийн хөтөлбөрт ажлын үр дүнд тал бөмбөлөг тус бүр нь оюуны янз бүрийн үйл ажиллагааг илрүүлдэг болох нь тогтоогдож шинжлэх ухааны ихээхэн өндөр үнэлгээ авчээ. ХХ зууны 70-аад оныг хүртэл тархины хоёр тал бөмбөлөг өөр өөр үйл ажиллагаа хариуцдаг гэсэн бодол хэний ч толгойд орж байсангүй. Үүнийг нээж Калифорнийн технологийн их сургуулийн профессор Роджар Сперри нээж 1981 онд Нобелийн шагнал хүртжээ
Ийнхүү хүнд хоёр биокомпьютер буюу хоёр тархи бий бөгөөд хоорондоо “корпус каллосум” хэмээх саарал эдээр холбогдсон байдаг.