СҮРЬЕЭ ТОЙРСОН ТОО БАРИМТУУД
- ХДХВ/ДОХ, сүрьеэ болон хумхаагаар жил бүр зургаан сая хүн нас барж байгаагийн бараг хоёр сая нь зөвхөн сүрьеэгээр амиа алдаж байна.
- Эмчлэх бүрэн боломжтой сүрьеэ өвчнөөр дэлхийд өдөр бүр 5000 хүн нас барж байна.
- Сүрьеэгээр ихэвчлэн хөгжил буурай орны хүн амын ядуу гэгддэг хэсэг өвчилж байна. Ихэвчлэн ид хөдөлмөрлөх насандаа яваа залуучууд өвдөж байна.
- Сүрьеэ ихэвчлэн хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийг хамарч байна.
- ХДХВ/ДОХ-оор нас барагсдын 1/4 нь сүрьеэгийн улмаас хорвоог орхиж байгаа нь үхлийн тэргүүлэх шалтгаан. Энэ нь ХДХВ/ДОХ-оос сүрьеэгийн савханцар илүү ноцтой нөлөө үзүүлж буйг харуулна.
- Африкаас бусад бүсэд сүрьеэтэй тэмцэх үр дүнтэй үйл ажиллагааны дүнд сүрьеэгийн тохиолдол тогтворжих буюу буурч байхад, Африкт хурдацтай өссөнөөс дэлхий дахинд сүрьеэ нэг хувиар өсч байна.
- Дэлхийн нийт хүн амын 1/3 нь болох хоёр тэрбум хүн сүрьеэг үүсгэгч савханцраар халдварласан байна.
- Сүрьеэгийн халдвартай 10 хүний нэг нь амьдралынхаа туршид сүрьеэгээр өвчилдөг байна.
- Сүрьеэ нь агаар дуслын замаар халддаг бөгөөд идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй хүн эмчлүүлэхгүй тохиолдолд жилд дунджаар 10-15 хүнд халдаадаг.
- Сүрьеэ хэдийгээр дэлхий даяар тархмал боловч зарим тивд илүү тохиолдож байна. Тухайлбал нийт тохиолдлын 29 хувь нь Африкт байгаа бол, шинээр гарч буй бүх тохиолдлын тал хувь нь Бангладеш, Хятад, Энэтхэг, Индонез, Пакистан, Филиппин гэсэн Азийн оронд гарч байна.
- 2004 онд сүрьеэгийн есөн сая тохиолдол бүртгэгдсэний 80 хувь нь 22 оронд гарсан байна.
- Олон эмэнд дасалтай сүрьеэ /ОЭДС / нь уг өвчнийг эмчлэх энгийн эмэнд эмчлэгддэггүй бөгөөд ДЭМБ-ын явуулсан судалгаанд хамрагдсан 109 оронд бүгдэд нь ОЭДС бүртгэгдсэн.
- Жил бүр ОЭДС-ийн 450.000 шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
- ОЭДС хамгийн их тохиолдож буй орны дунд хуучнаар ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд болон Хятад орж байна.