Гадуур тавих
Гадуур тавих гэж юу вэ? Бэлгийн ажлын vед эрчvvд vрийн шингэн гарахаас өмнө бэлэг эрхтнээ vтрээнээс сугалаж амжихыг гадуур тавих гэдэг. Ингэснээр vрийн шингэн эмэгтэйн бэлгийн замд бэлгийн замд бус гадуур асгарч жирэмсэлдэггvй. Энэ бол маш эртний бөгөөд нэлээд тvгээмэл арга Тийм ээ. Энэ аргыг нэн эртнээс хэрэглэж ирсэнтухай эртний ном судруудад тэмдэглэгдэн иржээ. Дэлхийн ихэнх улс vндэстнvvд уг аргыг өртөггvй, хvртээмжтэй арга гэж vздэг байна. Гадуур тавих нь жирэмслэлтээс 100 хувь хамгаална Яг ч тийм биш ээ. Нэгдvгээрт гэвэл, эрэгтэй хvн бvр бэлгийн ажлын эгзэгтэй vед өөрийгөө удирдан гадуур тавих чадваргvй. Энэ vед бvхнийг ухамсраараа удирдана гэдэг доголдолтой асуудал. Хоёрдугаарт гэвэл, бэлгийн ажлын эхэн vеэс л ялгагддаг эр бэлэг эрхтнийг чийглэдэг шингэнд эр бэлгийн эсvvд цөөн тоогоор агуулагддаг. Гадуур тавибал яваандаа бэлэг эрхтний саа vvсдэг Гадуур тавиад байвал яваандаа бэлэг эрхтэнд саа vvсэхгvй. Гэхдээ мэдрэл болоод сэтгэцийн өөрчлөлтvvд vvсч болно. Бэлэг эрхтнээ албадан гадуур тавьснаас болж тавилт нь сэтгэлд нь нийцээгvйн улмаас сексэд сэтгэл хангалуун биш болдог. Ингэснээр мэдрэлийн ядаргаанд орох нь ч бий. Мөн бэлгийн ажлын өрнөл vеийн төгсгөл дэх хэдэн секундэд бэлэг эрхтний толгой сэрэлд орон дахин идэвхжихгvйгээс болж эрэгтэй хvний бэлгийн зарим vйл өөрчлөгддөг. Жишээ нь: vрийн шингэн давсаг руу орчихдог. Өдөр болгон бэлгийн ажил хийгээд байвал гадуур тавих шаардлагагvй. Учир нь өдөр болгон хийгээд байвал эр бэлгийн эс боловсорч амжихгvй. Яг ч тийм биш. Хэдийгээр өдөр тутамд бэлгийн ажил хийх бvр vрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрдөг ч тvvнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо жирэмслvvлэхэд хангалттай. Хэвийн vед 1мл vрийн шингэнд 120 сая эр бэлгийн эс байдаг ба өдөр тутмын “ажлын” улмаас 60-40 сая хvртэл багасч болдог байна. Энэ нь мэдээж жирэмслэхэд хангалттай тоо хэмжээ. Гадуур тавьсны дараа дахин секс хийхийн тулд бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй. Угаах ч багадна. Амьд эр бэлгийн эсvvд нь бэлэг эрхтний гадна төдийгvй, шээсний сvвийн дотор ч байдаг. Тиймээс бэлгийн ажлын дараа шээвэл зvгээр. Гэхдээ энэ нь 100 хувийн баталгаатай биш шvv. Ер нь эмч нар гадуур тавилттай бэлгийн ажлыг өдөрт нэгээс илvv хийж болохгvй гэж зөвлөдөг. Гадуур тавихдаа vрийн шингэнээ эмэгтэй дээрээ асгах хэрэггvй. Тийм ээ. Эмэгтэйн гадна бэлэг эрхтэн болон гэдсэн дээр vрийн шингэнээ асгах хэрэггvй. Асгасны дараа 3-5 минут болоод эр бэлгийн эс өөрийн ферментийн тусламжтайгаар хөдөлж vтрээ цаашлаад умай руу хөдөлдөг. Гадуур тавих vед эр бэлгийн эсийн зарим нь эрхтэнд vлддэг Хэрвээ тавьсан л бол бvх vрийн шингэн эсийн хамт гадагшилна. Гадуур тавих vед эмэгтэй нь тавьдаггvй Тийм ээ. Энэ vед эмэгтэйчvvдийн 60 хувь нь тавьдаггvй. Тиймээс гадуур тавьсныхаа дараа эрэгтэй нь эмэгтэйгээ тавихад туслах хэрэгтэй. Тэгэхгvй бол удаан хугацааны турш гадуур тавьдаг хосын эмэгтэй нь бага аарцгийн зогсонгишилд орж бие махбодын элдэв өөрчлөлтөд ордог. Хэрэв эмэгтэй нь жирэмслэхийг хvсвэл бэлэг эрхтэнг хавччихаад гадуур тавьж болохгvйд хvрнэ Хавчиж ч болно л доо. Гэхдээ vнэхээр эмэгтэй жирэмслэхийг хvсэж байвал vрийн шингэнээс хуруугаараа аваад vтрээндээ хийхэд л бол оо. Хэрвээ тэгж айж байгаа бол бэлгэвч хэрэглэ. Тvvнийгээ харин өөрөө хаяарай. Анальны сексийн vед гадуур тавиарай Өөрсдийн л мэдэх асуудал. Vрийн шингэн нь яг клизм шиг vйлчилдэг учир эмэгтэй бэлгийн ажлын дараа “00” орох шаардлагатай болж болно. Тиймээс эмэгтэй чинь vvнд дургvй байж болох тул эхлээд тvvнээс энэ тухай асуу. Мөн анальны сексийн vед эмэгтэй vтрээний сексэд ихээр халдвар авах эрсдэлтэй байдаг. Тиймээс бэлгийн замын халдварт өвчтэй эрэгтэй эмэгтэйн хошного руу vрийн шингэнээ хийх нь битгий хэл бэлгэвчгvй ойртож болохгvй.