Тамхинаас гарахад тусалдаг ген оллоо
амхичдын никотинд шунан дурладгийг “хариуцдаг” генийг өөр өнцгөөс харах боломж олдлоо.
Эрдэмтдийн хоёр багийн хийсэн эрдэм шинжилгээний ажлын vр дvнд тамхинаас хараат байдлыг эмчлэх илvv найдвартай арга боловсруулах vvд нээгдэж байгаа ажээ.
Тамхичдын никотинд шунан дурладгийг “хариуцдаг” генийг өөр өнцгөөс харах боломж олдлоо.

Newsсientist сайтад бичсэнээр, тэд CYP2A6 гэдэг генийн янз бvрийн хэлбэрийг судалжээ. Энэ нь их төлөв хvний элгэнд оршиж, организм дахь никотины солилцоог зохицуулдаг фермент.
Энэ ген зарим хvнд ажилладаггvй. Гэвч чухам ийм хvмvvс никотиноос хараат байх эрсдэл нь бага байдаг гэнэ. Шинжээчдийн vзсэнээр, эдгээр хvний хувьд бие дэх никотин нь арай удаан хугацаанд гадагшилдаг. Тиймээс ч дахин тамхи татах хvсэл илvv хожуухан төрдөг гэнэ. Өөрөөр хэлбэл нэгийг татчихаад хоёр дахиа баагиулах хvртэл хоорондын хугацаа нь урт байдаг.
Хvмvvсийн тамхинд шунамхайрдаг зуршлын гол буруутан нь никотин юм. АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтэн Шэрон Мэрфийн ярьснаар, СYP2A6 ген нь хvмvvст янз бvрийн хэлбэртэй оршдог. Дэлхийн зарим бvс нутгийн оршин суугчдад, жишээ нь Азийнханд уг генийн vйл ажиллагаа хурц илэрдэг юм байна.
Никотины генийн аль хэлбэрvvд хvнийг тамхинд хэрхэн “уруу татдаг”-ийг Японы эрдэмтэд судалж vзжээ. Туршилтад оролцсон япончууд нь 50 ба тvvнээс дээш насны, өдөрт 20-иос доошгvй янжуур татдаг байжээ. Эдгээр иргэдийн бараг 1/4-д нь никотины генийн ердийн хэлбэр буюу CYP2A6-1 буйг тогтоожээ. Ийм гентэй хvмvvс бусдыг бодвол тамхинд илvvтэй автаж, өдөрт дунджаар хоёр хайрцгийг уугиулдаг нь ч илэрлээ.
Харин CYP2A6-4 гэдэг өөр хэлбэрийн гентэй нь тамхийг цөөн тоогоор татдаг юм байна. Энэ хэлбэр нь CYP2A6-7, CYP2A6-9-ийн адилаар бодисын солилцоон дахь никотины урсгалыг сааруулдаг ажгуу.
Нөгөө талаар CYP2A6 нь тамхи татахаа болиход нь хvмvvст тусалдаг наадаг цаасан доторх никотины тvвшинд нөлөөлөх чадвартай гэнэ.
Канадын Торонтогийн их сургуулийн Рэчел Тиндал никотины солилцоо организмд нь удаан явагддаг хvмvvс наалтуурыг хэрэглэх vед цусан дахь никотины хэмжээ нэмэгддэгийг илрvvлжээ. Дээр өгvvлсэн тамхийг олноор нь татдаг, никотины солилцоо хурдан явагддаг хvмvvс наалтуурыг дамжуулж ахиухан никотин авах шаардлагатай гэнэ. Ингэх нь тамхинаас хараат байхыг сулруулж, хорт зуршлаа хаяхад нь тус болох аж.
Чухам энэ аргыг ашиглан цусан дахь никотины хэмжээ нь өндөр байх хvмvvсийг vр дvн сайтай эмчлэх боломжтой аж. “Тамхи татсанаас наалтуур 2-3-ыг хэрэглэх нь илvv дээр” гэж Ш.Мэрфи нотоллоо.