Бэлгийн сулралын vед дараах дасгалыг хийх нь ашигтай гэнэ.
Тал тал тийшээ савчих хөдөлгөөн нь бvх биеийг “сэрээж” өгдөг гэж мэргэжилтнvvд vздэг юм байна. Чухам ингэж сэрээснээр сулралтай холбоотой бvх бэрхшээлээс зайлсхийж чадна гэнэ. Германы Клён хотын их сургуулийн профессор Франк Зоммерийн ярьснаар ташаагаа хоёр тийш савчих дасгалыг байнга хийх нь “виагра” бэлдмэлээс дутахгvй vр дvнтэй гэж vздэг гэнэ. Ер нь хvн зөв унтаж, амрахдаа гойд анхаарах хэрэгтэй юм. Иймд хагас зөөлөн буюу бvр шулуун хэвтэх нь биеийн эрvvл мэндэд гойд чухал юм. Болж өгвөл модон банзтай орон дээр унтах нь зөв болно. Унтах vед мөр орон дээр, харин толгой, мөр хоёрын хоорондох зайд дэр таарч байхаар хэвтэх хэрэгтэй. Хажуу тийшээ харж унтах vед толгойгоо арагш юм уу, урагш нь бөхийлгөхгvй тэгш байрлалд унтаж амрах нь нэн хэрэгтэй. Орондоо ном унших болбол хагас суугаа маягтай сууж аль болох хvзvvний ясаа ачаалалгvй байлгахыг хичээ.